Баяндалай сум

Баяндалай сум

Өмнөговь аймаг

Баяндалай сум

Хүний нөөц
Нутгийн удирдлага

НАРНЫ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ БАГИЙН ТӨВ БОЛ БАЯНДАЛАЙ СУМЫН НАРАН БАГ ЮМ.

2024 оны гуравдугаар сарын 13 • Спорт, соёл урлаг

430123560 742817601374972 1149660977243901365 N65f25f5058cda

Өмнөговь аймгийн 4 удаагийн шилдэг баг Баяндалай сумын "Наран" багийн төв нь аймгийн хэмжээнд анх удаагаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр нарны сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат өнөөдөр багийн төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.
"Наран" багийн төв ийнхүү 20КВт нарны эрчим хүчийг ашиглаж эхэлснээр галлагаа, мотор зэргийг бүрэн халж, гадна, дотор гэрэлтүүлэг, халаалт, хөргүүр гээд хэрэглээний бүх цахилгаан эрчим хүчийг хангалттай ашиглаж байна.
Цаашлаад багийн төвдөө эрчим хүчээ ашиглан арьс, нэхий, сүү цагаан идээ боловсруулах бага оврын үйлдвэр байгуулах, газар тариалан, тэжээлийн ургамал тариалах, хүнсний ногоо боловсруулах, хатаах зэргээр ЖДҮ хөгжүүлэх боломжтой болжээ. Тус багийн дарга Д.Идэрцог аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч болон аймгийн удирдлагуудад талархаж буйгаа онцолж байлаа.
Жишиг баг болон хөгжсөн, интернэт сүлжээ, худаг ус, эрчим хүч, барилга байшин, ногоон байгууламж гээд асуудлаа цогцоор шийдсэн тус багийн иргэд аймаг орон нутгийн дэмжлэг, төсөв хөрөнгөөс гадна өөрсдийн санаачилгаар багаа тохижуулах ажилд гар бие оролцдог байна. 
  
Хуваалцах:

Холбоотой мэдээ

Сумын үндсэн үзүүлэлт

Иргэд, байгууллага болон үйлчилгээний товч мэдээлэл

Statistics

10,750 км²

Газар нутаг

2090

Хүн ам

58,000

Мал сүрэг

320

ААН

120 сая ₮

Татварын орлого

8,500

Хөдөлмөр эрхлэлт