Монгол цэргийн баярын өдөрт зориулсан буухиа тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өргөн хүрээнд явагдан өндөрлөлөө. Тус тэмцээн нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Тэмцээний үеэр оролцогчид авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр хатуужлаа дайчлан өрсөлдөж, спортын нөхөрсөг уур амьсгал дунд амжилттай оролцсон.
Тэмцээний дүнгээр:
1-р байр — Х.Жавхлантөгс ахлагчтай баг
2-р байр — Г.Цэрэн-Очир ахлагчтай баг
3-р байр — О.Түвшинбаяр ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Идэвх санаачилгатай оролцсон нийт тамирчид, зохион байгуулагчид болон дэмжин оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс, спортын амжилтад нь өндөр амжилт хүсье!










