Баяндалай сум

Баяндалай сум

Өмнөговь аймаг

Баяндалай сум

Хүний нөөц
Нутгийн удирдлага

Баяндалай сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн уулзалт

2026 оны гуравдугаар сарын 15 • Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн уулзалт, золголтын арга хэмжээ халуун дулаан, элэгсэг уур амьсгал дор сайхан болж өндөрлөлөө. 
Нэг нутгийн ахан дүүс, ахмад буурлууд, залуус маань нэгэн дор цугларч, амар мэндээ мэдэлцэн, нутгийнхаа хөгжил дэвшлийн талаар санал бодлоо солилцож, эв нэгдэл, нөхөрлөлийн сайхан уур амьсгалыг бүрдүүлсэн дурсамж дүүрэн уулзалт боллоо.
Энэ үеэр нутгийн зон олонтойгоо уулзан золгож, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон бусад зочид, төлөөлөгчдөд нутгийн нэгэн ахан дүүсийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн цаг заваа гарган хүрэлцэн ирж, уулзалтыг маань хүндэтгэсэн нутгийн зон олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний оролцоо энэхүү уулзалтыг илүү утга учиртай, дурсамж дүүрэн болголоо.
Арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажилласан Нутгийн зөвлөлийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Баяндалай нутгийн минь хийморь үргэлж өөдөө байж, элгэн садан, нутгийн зон олон маань эвтэй найртай, элбэг дэлбэг, аз жаргал дүүрэн байх болтугай.
652957618 1234945452102235 3936174053611438202 N652250368 1234940508769396 8175683564156174788 N651241684 1234949012101879 2977838474534443941 N
651047490 1234944655435648 9053609828637704963 N
Хуваалцах:

Холбоотой мэдээ

Сумын үндсэн үзүүлэлт

Иргэд, байгууллага болон үйлчилгээний товч мэдээлэл

Statistics

10,750 км²

Газар нутаг

2090

Хүн ам

58,000

Мал сүрэг

320

ААН

120 сая ₮

Татварын орлого

8,500

Хөдөлмөр эрхлэлт