Баяндалай сум

Баяндалай сум

Өмнөговь аймаг

Баяндалай сум

Хүний нөөц
Нутгийн удирдлага

НАРАН БАГ ШИНЭ БАГИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

2025 оны наймдугаар сарын 5

526737781 1094935496163179 657217708103384100 N689a9bfe6cb0c

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн шинэ багийн төвийн барилга албан ёсоор нээлтээ хийлээ. Тус баг нь аймгийн хэмжээнд 4 удаа шилдэг багаар шалгарч, Монгол Улсын жишиг багийн нэгээр тодорсон юм.
Нээлтийн арга хэмжээнд багийн иргэд өргөнөөр оролцож, “Аварга адуучин” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, энэхүү тэмцээн нь уламжлалт малчны соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой байв.
Баяндалай сумын хамгийн том нутаг дэвсгэртэй, хүн ам хамгийн олноор амьдардаг тус багт сүүлийн жилүүдэд шат дараатайгаар бүтээн байгуулалт, шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна. Үүнд:
• 2022 онд аймгийн орон нутгийн төсвийн 227.3 сая төгрөгийн санхүүжилтээр багийн төвийн шинэ барилга баригдсан;
• 2024 онд аймгийн орон нутгийн төсвийн 135 сая төгрөгийн хөрөнгөөр 20 кВт-ын хүчин чадалтай нарны сэргээгдэх эрчим хүчний системийг суурилуулсан;
• 2025 онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн 45.4 сая төгрөгийн хөрөнгөөр багийн соёлын төв, контор болон ахуйн үйлчилгээний барилгуудын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээ

Сумын үндсэн үзүүлэлт

Иргэд, байгууллага болон үйлчилгээний товч мэдээлэл

Statistics

10,750 км²

Газар нутаг

2090

Хүн ам

58,000

Мал сүрэг

320

ААН

120 сая ₮

Татварын орлого

8,500

Хөдөлмөр эрхлэлт