Нутгийн удирдлага“МӨРӨӨДЛИЙН ГООЛ” ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БАЯНДАЛАЙ СУМАНД ЭХЭЛЛЭЭ
2026 оны хоёрдугаар сарын 23 • Цаг үеийн мэдээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар явагдаж байгаа “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Нийтийн биеийн тамир” зорилтын хүрээнд, Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Нийтийн хөлбөмбөг” төслийн ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Нийтийн хөлбөмбөг” төсөл улс орон даяар 5 томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд:
1. ЕБС-уудын дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмцээн
2. 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжих “30 хөлбөмбөгийн стандарт талбай” талбай байгуулах хөдөлгөөн
3. Холбоо, клубүүдийг дэмжүүлэх “Хамтын ажиллагаа түншлэл” хөтөлбөр
4. “Үндэсний цом” тэмцээн,
5. Дасгалжуулагч, багшийн тоог нэмэгдүүлэх “Дасгалжуулагч багшийн боловсрол” хөтөлбөр хэрэгжиж байна.

Энэ ажлуудын хүрээнд МХБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, БТСГазрын хөлбөмбөгийн дасгалжуулагч Д.Батсайхан болон Баяндалай сумын удирдлагууд тус суманд “Мөрөөдлийн гоол” арга хэмжээний нээлтийг зохион байгуулж U12,U14,U16 насны охид хөвгүүдийг хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ.
Тэмцээнд 70 гаруй охид, хөвгүүд оролцож байгаа бөгөөд М.Болд Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг нээлтийн ажиллагааны үеэр уншиж танилцуулан, тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.